Blogger Template by Blogcrowds


Ганболд пастор маань бидэнд маш чухал, үнэ цэнэтэй зүйлийн талаар хуваалцлаа

Есүс Христийн цусны үнэ цэнэ

Есүст итгэдэг бидний үндэс суурь бол Есүсийн урсгасан тэр цус юм.

Бид Түүний цустай нэгдэж байж ялалтад хүрдэг.

Луух 22:39-44 Есүст итгэдэг хүн Загалмайг ойлгохгүйгээр амьдралдаа амжилт гаргана гэдэг утгагүй зүйл юм.

Загалмай бол хүнд ачаа биш. Зөвхөн бүтэнсайн өдөр болгон сүм дээр ирдэг итгэгч нар 7 хоногийн 1/7-г Ертөнцийн Эзэнд өгдөг хүмүүс.

Загалмайн өмнө ирэх болгонд бидэнд сонголт ирдэг. Бид салаа замын эхэнд ирчихээд Ертөнцийн Эзний үгийг үү, ондоо үгийг дагах уу гэж сонголт үргэлж ирдэг.

Сонголт гэдэг нь энгийн бүх үйлдэлүүдээс авахуулаад нөлөө үзүүлэхүйц зүйлүүд хүртэл байдаг. Жишээ нь: аль сургуульд орох уу? ямар замаар, яаж тэр сургуульдаа орох уу? Авсан оноогоороо юу, эсвэл өөр аргаар уу гээд л........

Бид библийн дагуу шийдвэр гаргахаасаа илүү өөрийн бодлоороо шийдвэр гаргадаг. надад ингэж бодогдоод байна. би ингэмээр санагдаад байна гээд л.....

Еврейчүүд 9:22 Хуучин гэрээг харахын бол Ариун газар руу жилд нэг л удаа сүмийн тэргүүн ордог байсан. Ингэж орохдоо заавал цус урсган, өргөл болгодог байсан.

Цус урсахгүй бол уучлал байхгүй. Цус үгүй бол үхэл байдаг байв.

Еврейчүүд 12:14 Есүс олон удаа цусаа асгаруулж байсан.

- өргөст титэм

- ташуурдуулах үед

- хадаас

- хөлсөн дусал болсон цус

Яг энэ үед хоорондоо хэзээ ч эвлэрч байгаагүй бүлэглэлүүд Христийг алахын тулд түүхэнд эвлэрч байсан юм.

Есүсийн тэр цуснаас ирэх ивээлүүд гэвэл:

1. Муу ёрын сүнсний худал хуурмаг нуран унадаг.

Есүс тэр салаа замын голд ирдэг.

Луух 22:42 Энэ ишлэлд хэлсэнээр Есүс Христ "боломжтой бол надаас энэ болгоныг зайлуулаач" гэдэг үгийг хэлэхдээ ямар их зовж, шаналж байсан бол? Аргаа барахдаа өөрийгөө яаж тамлуулж, зовохыгоо мэдсээр байж үүнээс зугтах боломж байгаа болов уу гэж бодсондоо үүнийг хэлсэн байх

Яг энэ үед магадгүй Мөнхийн улс даяар чимээгүй болж, одоо яах бол гэсэн бодол Илч нарын бодолд орж ирсэн байх.

Аврахаам: миний чадах зүйл гэвэл би хүүгээ л өргөж чадна.

Үүнийг хийхийн тулд заавал 100% хүн байх ёстой ш дээ гэж Мөнхийн улсын илч нарт бодогдсон байх.

Харин "Гэхдээ та миний хүслийг биш, Өөрийнхөө хүслийг биелүүл" гэж Есүс хэлж Мөнхийн амьдралыг бидэнд өгсөн юм.

Үзэгдэл 12:11

2. Салаа замын цус бидний ирээдүйг шийддэг.

Та өглөө босоод загалмайг үүрэхдээ энэ салаа замын эхэнд ирдэг.

Библид өнөөдөр бол авралын өдөр.

Маргааш биш, дараа гэж байхгүй гэсэн.

Та одоо хүртэл загалмайг үүрч чадаагүй байгаагийн гол шалтгаан нь та хараагдсан хүн юм.

Еврей 3:15

Зогсох шийд тавь. Өнөөдөр шийдсэн зүйл тань танд амжилт авчирна.

Бид хэзээ ч шийдвэр гаргаж байгаагүй учраач лаг хүмүүс шиг амьдарч чаддаггүй.

Бид Ертөнцийн Эзэнд үгүй гэж хэлдэггүй. харин дараа гэж хэлдэг.

Энэ дараа гэдэг үг бидэнд загалмайнаас ирэх ивээлийг дараа болгодог.

Та тэр цусны тусламжтайгаар зөв шийдвэр гарга.

"боломжтой бол надаас энэ болгоныг зайлуулаач" гэж хэлэх үгийн утгийг бодоорой.

Тэгээд та яг одоо шийдвэр гарга.

Ертөнцийн Эзэнийг хүлээлгэнэ гэдэг муухай зүйл.

Одоо танд би урилга өгч байна. Та "Миний хүсэл биш, Таны хүсэл биелэх болтугай" гэж Ертөнцийн Эзэнд хэлэх боломжийг өгье

0 Comments:

Post a Comment



Newer Post Older Post Home