Blogger Template by Blogcrowds

Энэ сургаал маань өмнөх сургаалуудын үргэлжлэл бөгөөд Есүс Христийн Цусны үнэ цэнийн нэг хэсгийн тухай юм.

Есүс Христийн Титэмийн хүч чадал

Бидний Аврагч Эзэн маань Понтипилат захирагчийн өмнө гэмтэн мэт авчрах үед өргөст титэмийг толгойд нь зүүдэг. Энэ титэмийн өргөс Есүс Их Эзэний минь толгойд ороход үүнээс урссан цус....

Биднийг энэ нийгэмд байгаа хараалаас чөлөөлдөг.

Удахгуй цагаан сар болох гээд монголчууд бидэнд сэтгэлийн дарамт дахин нэгээр нэмэгдээд, дээрээс нь дэлхийн эдийн засгийн хямрал хүн бүрийг айдаст автуулж, одоо яаж амьдарнаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй толгойд бодогдуулж байна.

Харин Ертөнцийн Эзний Есүс Христэд зүйлгэсэн уг титэм бидэнд яг энэ нийгэмд сэргэлтийг өгч байна. Яг ийм эдийн засгийн уналтын үед л Ертөнцийн Эзэн биднийг ивээж байгаа нь харагдах болно. Түүний итгэмжит хүмүүс эрх чөлөө, амар тайван, хайр, ивээлийг авах маш том боломж, бас бусдаас товойж гарч ирэх үе нь яг одоо юм.

учир нь:

Хамгийн анх гэм хийсэн үед тэр гэмийн хараал нь бидний гараас гарах үр жимс нь үр дүнгүй болгох байсан юм. Бидний хийсэн хөдөлмөр бүр дээр гэмийн хараал нүүрлэсэн юм.

Харин Есүс Христийн толгойд зүүсэн тэр өргөст титэмийн цуснаас 3 ивээл ирнэ.

Энэ ивээлүүд нь:

1. Бидний уналтыг үр жимстэй болгосон.

Та ажиллаад л байдаг, хичээллээд л байдаг ямар ч үр дүн гардаггүй, бүгд бүтэлгүйтдэг.

Эхлэл 3:18 энэ ишлэлийг харвал чи тариад л байна. Чиний тарьсан ургац ургах боловч чамд ямарч ашиггүй гэсэн байна.

Иоган 3:2 Ертөнцийн Эзэн чиний ажлыг амжилттай байлгахыг хүсдэг.

Элбэг хангалуун байдал:

библийг харвал үүн дотор - эрүүл мэнд

- бие, оюун санаа, сүнс энэ бүхнийг эрүүл байхыг, элбэг хангалуун байна гэж хэлдэг.

1 Тимот 4:8 Ертөнцийн Эзний үгийг дагасан хүн энэ дэлхийд амьдарч байхдаа амжилттай, ашигтай, хангалуун байх ёстой.

Ертөнцийн Эзний үгийг дагах нь танд ашигтай. Ертөнцийн Эзний элбэг хангалуунийг өөрийнхөө амжилттай тунхагла. Түүний үгийг дагах нь хамгийн чухал танд бүх талаараа ашигтай байх болно.

Жишээ нь: та наад зах нь БЗХӨ тусахгүй. Мөн өөрийгөө буруутган зэмлэл, айдас дотор алхахгүй.

2. Бидний бухимдлыг баяр хөөртөй болгодог.

Бид утга учиргүй бухимддаг. Бухимдал тодорхой биш зүйлээс үүсдэг.

Эхлэл 3:17 Гэмээс болж хараасан хараал, бидэнд ялыг өгдөг.

Бидний хөдөлмөрлөх зүйлс бидэнд ял мэт санагддаг.

Ажиллаад л байна. Хичээллээд л байна. Үр дүн байхгүй. Өглөө босоод л өөрийн ял руугаа бид алхах болно. Залхуу хүрмээр, зугтмаар...

Харин загалмайн төлөө хөлсөө урсгах нь ивээл юм.

Бид загалмайн хүчийг мэдрээд өдөр бүр алхах нь үргэлж ивээл авчирдаг.

Библид "Та нар ажил хий. Ажил хийхгүй байгаа бол хоосон байх чинь хогчинь" гэжээ. Тиймээс бид ажиллах нь чухал харин бидний хандлага, түүнээс ирэх ивээлийг мэдэх нь маш чухал юм.

Яашяах 35:10 Энэ титэм бол баяр хөөрийн титэм юм.

Есүс Христ загалмайд зүүсэн тэр өргөст титэм бол таны зүүх, эдлэх ёстой байсан титэм байсан юм. Харин Есүс Өөрийн титэмийг танд өгсөн юм. Таны толгойд зүүлгэхээр өгсөн юм.

3. Айдасыг итгэл болгон хувиргаж цог жавхлан болгодог.

Ертөнцийн Эзэн таныг алдар нэртэй болгохыг хүсдэг. Аврахамын ивээлийг харвал...

Дуулал 8:5 Ертөнцийн Эзэн хүнийг бүтээхдээ цог жавхлангаа хуваалцахаар бүтээсэн.

Ром 3:23 Бид гэмтэй учраас Ертөнцийн Эзний цог жавхланд хүрж чадахгүй болсон.

Бид тэр цог жавхланг авах эрхгүй боловч Ертөнцийн Эзэн чамайг алдартай болгохыг хүссээр байна.

2 Тимот4:8

1 Петр 5:4

Үзэгдэл 4:10-11

Бидний титэм Ертөнцийн Эзний өмнө очих тэр үед Түүний өлмийд Титэмээ тайлан тавихад хэрэг болно.

Та амьдарч байгаа газартаа нэр алдартай хүн байх ёстой. Ингэхийн тулд Есүс Чиний титэмийг өмссөн.

Миний амьдралдаа авсан бүх хүндэтгэл зөвхөн Таны төлөө гээд титэмээ тайлан өгөхийн тулд амьдар.

Яв. Алдартай хүн бол.

Титэмээс гарч байгаа ивээлийг авч амьдар.

Есүсийн Ариун цус биднийг угаадаг.

Тэр цусны хүч чадлыг амьдралдаа ав.

Тэр өргөст титэм чиний толгойд байх ёстой байсныг сана.

Бидэнд ирж байгаа бүх магтаал Ертөнцийн Эзнийх юм.

Ертөнцийн Эзэн алдаршмаар байна гэж байна.

Чи Түүнийг алдаршуулах өртэй хүн.

0 Comments:

Post a Comment



Newer Post Older Post Home